ЗАРИМ СУМДАД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛАВ.
2018-04-06 01:01:45 | 96
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөг хэрэгжүүлж, шүүхийн үйл ажиллагааг сумдад сурталчлан хүргэх ажлыг зохион байгуулж байна. Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, жолооч Б.Түмэнжаргал нар Ховд аймгийн Дарви, Зэрэг, Манхан сумдад ажиллаж, шүүхийн үйл ажиллагааг сумдын иргэдэд хүргэх, сурталчлах ажлыг зохион байгуулж ажиллав.
Сумдын иргэдтэй уузалт зохион байгуулж, шүүхийн үйл ажиллагааны 2017 он, 2018 оны эхний хагас жилийн шүүн таслах үйл ажиллагааны мэдээ, мэдээлэл, шүүхийн Тамгын газраас зохион байгуулсан иргэдэд чиглэсэн ажил, шүүхийн шинэтгэлийн бодлого, зорилт, түүний хэрэгжилт, шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, шүүхийн онцлог ажлуудын талаар танилцуулга хийв.
Мөн сумдын иргэдэд Шүүхийн багц хууль, шинээр батлагдан мөрдөгдөж буй эрүү, зөрчлийн хууль, захиргааны ерөнхий хууль, бусад хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан ярилцаж, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэн ажиллахаар боллоо.
Сумдын засаг захиргааны нутгийн удирдлагуудтай Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн уулзалт хийж, шүүх-орон нутгийн хамтын ажиллагаа, шүүхийн талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэх, шүүхийн мэдээллийн самбарыг үр дүнтэй ажиллуулах, тухай бүр шинэчилж байх, шүүхийн шийдвэрийн \"shuukh.mn” цахим сайт, өөрийн шүүхийн болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, шүүхүүдийн цахим хуудаснаас шүүхийн талаар мэдээ, мэдээлэл авах боломж, шүүхэд хандсан иргэд цахим хэлбэрээр хэрхэн мэдээлэл авах талаар харилцан ярилцаж, иргэдэд шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, тухай бүр хүргэдэг байх талаар ажлын төлөвлөгөөнд тусган, сумдын эрх зүйн ажилтан, ИТХ-ын нарийн бичгийн дарга нарыг шүүхийн талаархи мэдээ мэдээллийг иргэдэд газар дээр нь хүргэх, нэхэмжлэл, өргөдөл, хүсэлтийг шүүхэд гаргахад бүрдүүлбэрийн талаар мэдээллийг хүргэх талаар шүүхийн Тамгын газраас тусгайлсан сургалт зохион байгуулахаар боллоо.
Шүүхийн байгууллагаас жил бүр дангаараа болон хуулийн бусад байгууллага, аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран тогтмол сумдын иргэдэд шүүхийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаж байгаад сумдын удирдлага, иргэдээс шүүхийн байгууллагад талархаж байгаагаа илэрхийлж, уламжлахыг хүсч байлаа.