ХОВД АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД БАЯРЛАЛАА.
2018-05-01 19:46:16 | 86Би 1972 онд төрсөн. Т.Ардакелди миний бие 2016 онд Мянган угалзатын байгалын цогцолборт газрын даргын тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдаж Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүх миний нэхэмжлэлийг хүлээн авч, хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгсөнд маш их баярлаж байна.
Тухайн үед ажлаасаа халагдаж сэтгэл санаагаар унаж явахад улс төр, нийгмийн гарал үүсэл, яс үндэсээр ялгаварлахгүйгээр ард түмэнд үйлчилсэнд баярлалаа.
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .