“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ-СУРАГЧДАД” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2018-05-11 19:11:12 | 82Ховд аймгийн шүүхийн Тамгын газраас санаачилсан Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн нийт 3 сургуульд “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ-СУРАГЧДАД” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 1 дүгээр сургуульд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах С.Цэрэннадмид, архив бичиг хэргийн эрхлэгч М.Батзул, “Цаст-Алтай” цогцолбор сургуульд шүүгчийн туслах М.Мянганбаяр, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам, 7 дугаар сургуульд шүүгчийн туслах Х.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар “ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛ БИДНИЙ АМЬДРАЛД” сэдвээр 2018.05.07-2018-05-11-ний өдрүүдэд мэдээлэл өглөө.
Энэхүү сургалтанд Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн сургуулийн 9-12 хүүхдүүд идэвхитэй оролцож, харилцан ярилцлаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .