Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-05-14 19:32:58 | 8601. Д.Цэвээнсүрэнгийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны10 сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн \"Өргөдөл гомдол\" хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
02. З.Лхамхүү нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчид холбогдох “Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017-03-06-ны өдрийн 35/02/27, 35/02/28, 35/02/29 актуудыг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн захиргааны хэргийн шүүх хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хойшлов.
Тойм бичсэн: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа