Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-06-05 15:29:30 | 97 1.Монтрак групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховдскай ХХК-д холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт нийт 242,202,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Монтрак групп ХХК-д холбогдох 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, түрээсийн авто ачигч машины өмчлөгчийг тогтоолгох тухай хариуцагч Ховдскай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар хариуцагчийг албадан ирүүлэхээр шүүх хуралдааныг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
2.Б.Мөнхбаатар, Б.Эрхбаяр нарын нэхэмжлэлтэй, Балхуун ХХК, Бадамлах дөл ХХК-иудад холбогдох нүүрс тээвэрлэсний хөлс 48,526,012 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нүүрс тээвэрлэсний хөлс 28,284,768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Балхуун ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр нь 2016 оноос 2017 оны хооронд Бадамлах дөл ХХКний дулааны нүүрс тээвэрлэсний хөлс 6,816,104 /зургаан сая найман зуун арван зургаан мянга нэг зуун дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Эрхбаярт, 12,381,704 /арван хоёр сая гурван зуун наян нэгэн мянга долоон зуун дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхбаатарт тус тус Балхуун ХХК төлөхөөр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцогт нь нэхэмжлэлийн шаардлагаас 9,086,960 төгрөгийг Балхуун ХХК-иас гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэгч нарт олгох тээврийн хөлсийг Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Балхуун ХХК-ний нэхэмжлэлээр Бадамлах дөл ХХК-д холбогдуулан 115,259,790 /нэг зуун арван таван сая хоёр зуун тавин есэн мянга долоон зуун ер/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлд 2018 оны 5 сарын 17-ны өдрийн 153/ШЗ2018/01132 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн хэргийг шийдвэрлэж шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Балхуун ХХК нь нэхэмжлэгч нарын тээврийг хөлсийг төлөхөөр, дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Бадамлах дөл ХХК-иас Балхуун ХХК-д нүүрс тээвэрлэсний хөлс орж ирсэн тохиолдолд нэхэмжлэгч нарт нэн тэргүүн ээлжинд тээврийн хөлсийг олгохоор зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
3.М.Айнурын нэхэмжлэлтэй, Б.Бат-Эрдэнэд холбогдох Б.Бат-Эрдэнэтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
4.Б.Долгорын нэхэмжлэлтэй хариуцагч Ховд их сургуульд холбогдох Ховд их сургуулийн захирлын 2018 оны 03 сарын 29-ний өдрийн Б/81 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаарнэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг нарын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг хангаж, нэхэмжлэгч Б.Долгорын нэхэмжлэлтэй хариуцагч Ховд их сургуульд холбогдох Ховд их сургуулийн захирлын 2018 оны 03 сарын 29-ний өдрийн Б/81 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
5.Н.Буянжаргалын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
6.М.Бэгзсүрэнгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.УРАНЦЭЦЭГ