Шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдлыг хангах сургалт зохион байгуулагдлаа.
2018-06-08 12:43:26 | 102Шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдлыг хангах чиглэлээр шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан танхимын болон практик–үзүүлэх сургалт 2018.06.06-2018.06.08-ны өдрүүдийн хооронд Завхан аймгийн Улиастай хотод эхэлсэн.
Сургалтын нээлтэд Завхан аймаг дахь шүүхүүдийн ерөнхий шүүгч, шүүгч нар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Одонгэрэл, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа И.Даваажамьян, Шүүхийн тамгын газрын дарга нар, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Ганбаатар, аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Б.Ууганбаатар болон шүүхийн тамгын газрын захиргааны ажилтнууд оролцлоо.
. . .