-1

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм

2018-06-13 17:56:39    |   89

1.А.Бадамхандын хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
2.Э.Явуусүрэнгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
3.Т.Эрболатын нэхэмжлэлтэй, Ж.Цэнд-Аюуш нарт холбогдох “Гэм хорын хохирол 2,742,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.
4.Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, О.Тарваад холбогдох “Өвөлжөөний газраас албадан нүүлгэж, өвөлжөөний газрыг чөлөөлүүлэх, өвөлжөөг хууль бусаар эзэмшиж ашигласны улмаас учирсан 6,400,000 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяаг шүүх хуралдаанд оролцуулах” тухайн хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
5.Л.Батмөнхийн нэхэмжлэлтэй, Н.Энхмандах нарт холбогдох “Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШЗ2018/00935 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
6.А.Күлизагийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний албанд холбогдох “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, төрийн албан хаагчид олгох ажлын үр дүнгийн урамшуулал болох 300,000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч А.Күлиза, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
7.Ц.Наранцэцэгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
8.К.Тохойгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
9.Ц.Отгонбаяр нарын нэхэмжлэлтэй, Б.Ганзориг нарт холбогдох “76,200,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.
10.Ц.Баярмандахын нэхэмжлэлтэй,  Б.Цоожоотой холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
11.Б.Очирцэрэнгийн нэхэмжлэлтэй, Д.Бат-Эрдэнэд холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, өр төлбөр төлүүлэх”-ийг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
12.М.Сүхбаатарын хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
13.Х.Сайдалын хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
14.Ж.Дарьбаатарын нэхэмжлэлтэй, Эсба интернейншл ХХК-д холбогдох “3,955,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
15.Л.Энэбишийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
16.Л.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Ц.Төмөрбатад холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
17. Хас банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, П.Амарсанаа нарт холбогдох “16,467,905 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
18.Л.Гэрэлцэцэгийн нэхэмжлэлтэй, С.Баянмөнхөд холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
19.Монтрак ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд скай ХХК-д холбогдох “гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах, хариуцагчийн төлөөлөгчийг албадан ирүүлэх тухай хүсэлтүүдийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
            Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
                        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                              А.ЗОЛЗАЯА

. . .