ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙНА.
2018-06-19 12:28:09 | 88 Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын 2018 оны 05 дугаар тушаалаар батлагдсан “Зарим шүүхийн Тамгын газарт 2018 онд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тухай” ажлын удирдамж, хуваарийн дагуу томилогдсон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх Нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаар ахлуулсан Ажлын хэсэг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газарт 2018.06.18-2018.06.20-ны өдрүүдэд ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний Удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Билгүнзаяа, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн иргэдийн төлөөлөгч хариуцсан ахлах шинжээч Б.Мөнхзаяа, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Цэвээндорж, Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөц хариуцсан референт Б.Уранзаяа нар ажиллаж, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулж байна.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .