-1

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм

2018-07-02 14:34:31    |   95

            1.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ж.Сосорбарамд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Сосорбарамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
            2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Ичинхорлоод холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ичинхорлоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжээр торгож шийтгэсэн.
            3. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Э.Ламжавд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Ламжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
            4. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1-д тус тус  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Н.Гантогтох, Х.Анхбаяр, Х.Давит нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Гантогтох, Х.Анхбаяр, Х.Давит нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1-д тус тус  зааснаар шүүгдэгч Н.Гантогтоход 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Х.Анхбаяр, Х.Давит нарыг 6 сарын хугацаагаар тус тус тэнсэж шийтгэсэн.
            5. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Эрдэнэдалайд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Эрдэнэдалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 460 нэгжээр торгож  шийтгэсэн.

. . .