Шүүхийн захиргааны ажилтнуудад дотоод сургалт явууллаа.
2018-08-10 12:00:02 | 88
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудын чадавхыг дээшлүүлж байх зорилготойгоор дотоод болон гадаад сургалтуудыг жил бүр тогтмол явуулдаг билээ. Энэ удаад шүүхийн захиргааны ажилтнуудад шүүхэд ашиглагдаж буй тоног төхөөрөмж болон програм хангамжтай ажиллах заавар болон зарим анхаарах асуудлаар шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батсайхан сургалт хийлээ. Тус сургалтанд шүүгчийн туслах шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн оролцсон ба сургалтын сэдвийн хүрээнд харилцан ярилцлаа.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
. . .