ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ОНЛАЙНААР ЯВУУЛЛАА.
2018-09-13 12:42:50 | 105 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас н.Булганбаатар шүүх хуралдаанд онлайнаар оролцох хүсэлтийг хангаж, 2018.09.07-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдаанд Ховд аймгийн шүүхийн байран дахь шүүх хуралдааны танхимаас онлайнаар оролцуулах ажлыг амжилттай зохион байгууллаа.
Мөн н.Цэцэгжаргал шүүх хуралдаанд онлайнаар оролцох хүсэлтийг хангаж, 2018.09.07-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдаанд Ховд аймгийн шүүхийн байран дахь шүүх хуралдааны танхимаас онлайнаар оролцуулах ажлыг амжилттай зохион байгууллаа.
Онлайн шүүх хуралдаан нь хэргийн оролцогч, иргэдийн цаг зав, мөнгө, хөрөнгө, шүүхийн ажлын зохион байгуулалтыг хэмнэдгээрээ чухал ач холбогдолтой талаар хэргийн оролцогчдын зүгээс талархал илэрхийлж байлаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .