-1

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Т.ЦЭЦЭГМАА “ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ”-ИЙН ТАЛААР ИЛТГЭЛ ТАВЬЖ ОРОЛЦЛОО.

2018-10-12 12:04:33    |   93

Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Монгол улсын хэмжээнд “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ээс  урьдчилсан ажлын хүрээнд  Ховд аймгийн гэмт хэргээс урьдчилан зөвлөл, Ховд аймгийн Цагдаагийн газраас энэ төрлийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага хор, уршиг учир шалтгааныг тодорхойлолж, гэмт хэргийн гаралтыг саармагжуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн Сум багийн Засаг дарга нар болон байгууллагын захирал, эрхлэгч нарыг хамруулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.
        Энэхүү хэлэлцүүлэгт Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Т.Цэцэгмаа оролцон “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нь 2015-2018 онуудад шүүхээр шийдвэрлэгдэж буй байдалд судалгаа хийж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл, хор уршиг, шүүхээс ял оногуулсан байдал, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэхэд анхаарах асуудлын талаар илтгэл хэлэлцүүлэн оролцлоо.
 \"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .