“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН СУРГАЛТ” ЭХЭЛЛЭЭ.
2018-10-23 11:30:26 | 86Шүүгчдийн ёс зүйн суурь мэдлэгийг гүнзгийрүүлж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг чадвар, хандлага төлөвшүүлэх зорилгоор Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс Азийн хөгжлийн сантай хамтран зохион байгуулж байгаа сургалт Ховд аймагт өнөөдөр буюу /2018.10.23/ эхэллээ.
Энэхүү сургалтад Ховд, Ховд аймгийн Булган сум, Говь-Алтай, аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 20 шүүгч оролцож байна.
Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт Б.Отгоноор ахлуулсан, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл судлаач Ш.Батболд, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг удирдан сургалтыг явуулж байна.
. . .