ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.
2018-11-17 18:03:18 | 100 Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.Уг тушаал гарсантай холбогдуулан тус шүүхээс Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шинээр батлагдсан хууль тогтоомжийг танилцуулах чиглэлээр тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн шүүхийн захиргааны ажилчиддаа сургалт зохион байгуулав.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .