-1

НЯГТЛАН БОДОГЧ Б.МӨНХБАЯР “НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ, ТЭМДГЭЭР ШАГНУУЛЛАА.

2019-01-17 13:13:48    |   101


 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын нягтлан бодогч Б.Мөнхбаяр Сангийн сайдын тушаалаар “Нягтлан бодох бүртгэлийн Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдлаа.
Шагналыг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн 2019.01.10-ны өдөр шүүхийн шүүгч, ажилтнуудын дотоод сургалтын арга хэмжээний үеэр гардуулан өгч, баяр хүргэлээ.
\"\"
Б.Мөнхбаяр нь шүүхийн байгууллагад 2011 оноос эхлэн, нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаа бөгөөд шүүхийн төсвийн нягтлан бодох бүртгэлийн ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэн ажиллаж байгаа манай байгууллагын залуу боловсон хүчний нэг билээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .