-1

“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-01-17 18:29:32    |   91

    Ховд аймаг дахь зэвсэгт хүчний 123 дугаар ангийн офицер, ахлагч, бие бүрэлдэхүүнд “Захиргааны ерөнхий хуулийн онцлог зохицуулалт” сэдвээр сургалтыг Ховд аймаг дахь тамгын газраас зохион байгууллаа.
 Сургалтыг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах М.Мянганбаяр хийсэн ба Сургалтын үеэр шүүхийн талаархи мэдээ, мэдээлэл, гарын авлагыг тарааж, сургалттай холбогдуулан, сургалтанд оролцогчдоос асуулт асууж, харилцан санал солилцож нь сургалтын үр дүнг сонирхолтой болгож, ажил хэрэгч, мэдлэгээ нэмсэн арга хэмжээ болсныг тэмдэглэхэд таатай байна.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .