-1

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТЫГ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛТНУУДЫН ШИРЭЭН ДЭЭР БАЙРШУУЛЛАА.

2019-01-17 18:32:55    |   100


  Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний нийт албан хаагчдын хуулиар хүлээсэн чиг үүрэг, шүүхийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор “Ажлын байрны тодорхойлолт”-ыг ажлын байр тус бүрээр тусгайлан бэлтгэн, хэвлүүлж, олон дахин ашиглах боломжийг бүрдүүлэн, албан хаагч бүрийн ажлын ширээн дээр байршуулах ажлыг зохион байгууллаа.“Ажлын байрны тодорхойлолт”-ыг шүүхийн захиргааны ажилтан бүр өдөр тутмын гарын авлага болгон мөрдснөөр шүүхийн тамгын газрын ажлын зохион байгуулалт, ажилтан хоорондын ажлын уялдаа холбоо сайжирч, ажлын үр дүн дээшлэх эрх зүйн боломжийг нэмэгдүүлэх давуу талтай юм.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .