-1

ЖЕНДЕРИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО.

2019-01-17 18:39:51    |   104



      “Жендерийн тэгш байдлыг хангах тухай” хууль, “Жендерийн тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс салбар салбарын холбогдох мэргэжилтнүүдийг сургагч багшаар бэлтгэх 1 өдрийн сургалтыг өнөөдөр зохион байгуулагдлаа.
\"\"Төрийн албан хаагчдын жендерийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, орон нутагтаа болон албан байгууллагуудад бие даан сургалт явуулах чадвар бүхий сургагч багш бэлтгэх зорилготой тус сургалтаар 20 гаруй сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Х.Мөнхзаяа сургалтанд хамрагдаж, сургагч багшийн эрх, гэрчилгээг гардан авлаа.
\"\"        Эдгээр сургагч багш нар сургалтаар олж авсан мэдлэг, ур чадвараараа өөрийн болон байгууллагынхаа үйл ажиллагаанд жендерийн мэдрэмжтэй хандлагыг бий болгох, цаашлаад аймгийн хөгжилд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрх, тэгш оролцоог хангахад орон нутгийн төрийн болон ААН байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг жендерийн мэдрэмжтэй болгоход нөлөөлөхүйц чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байна
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .