САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ.
2019-01-17 18:43:38 | 97 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгч, ажилтнууд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцдог бөгөөд Ховд аймгийн Жаргалант сумын иргэн М.Мөнх-Учралын бяцхан охин М.Мөнхжаргал хүнд өвчний учир гадаад улсад эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон нөхцөл байдлыг дэмжин, тус шүүхийн эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас өгсөн чин сэтгэлийн хандивын мөнгийг шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн 2019.01.02-ны өдөр бяцхан охин М.Мөнхжаргалын эмээ Б.Наранцэцэгт гардуулан өгч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .