ШҮҮХИЙН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
2019-01-30 15:51:10 | 89 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас XYII жарны шороон гахай жилийг угтан, шүүхийн байгууллагын ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтан нартаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2019.01.29-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
Шүүхийн түүхийг бүтээлцсэн, ажил, амьдралын арвин туршлага, замналаа үлдээсэн, гайхамшигтай намтар түүхтэй Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн ахмад шүүгч Т.Өнөр, Д.Алимаа, Ардын хэсгийн шүүхийн ахмад шүүгч, шүүхийн нарийн бичгийн дарга С.Долгорсүрэн, Ховд аймгийн шүүхийн тамгын хэлтсийн дарга, шүүхийн ахмад ажилтан Ч.Баатар, Ховд аймаг дахь Булган сум дундын шүүхийн тамгын газар, албаны дарга, шүүхийн архивч, няраваар ажиллаж байсан Н.Мөнхбат, шүүхийн үйлчлэгч, ахмад ажилтан З.Дүрзээ, шүүхийн ахмад ажилтан, арбитрч Х.Цогтоо, П.Дэмпээ, шүүхийн ахмад жолооч Г.Хүрлээ нарын шүүхийн ахмадуудаа шүүхийн хамт олон хүлээн авч, Шүүхийн Ахмадуудын Холбооны үйл ажиллагааны талаар танилцуулж, холбогдох журам, дүрмийг гардуулан өгч, шүүхийн Тамгын газар, тус шүүхийн дэргэдэх Шүүхийн Ахмадын Холбооны салбартай 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, гарын бэлгээ гардуулан өгч, ахмадуудынхаа ажлын туршлагаас хуваалцсан, дурсамжтай, сайхан арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүллээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .