-1

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЖ, СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.

2019-01-30 16:02:11    |   81


   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилах ажлын хүрээнд 2019.01.28-29-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдсан “Аймгийн Удирдах Ажилтны Нэгдсэн Зөвөлгөөн”-нд шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн оролцож, шүүхийн үйл ажиллагааны талаар танилцуулж, мэдээлэл хүргэж, “Захиргааны ерөнхий хуулийн онцлог зохицуулалт, мэдээлэл” сэдвээр сургалт, мэдээлэл өглөө.
   Аймгийн Хөгжимт Драмын Театрт зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд Ховд аймгийн ИТХ, аймгийн Засаг Дарга, аймгйин Засаг Даргын орлогч, ЗДТГ-ын дарга, хэлтэс, албадын дарга нар болон нийт сумдын ИТХ, Засаг Дарга, ЗДТГ-ын дарга, Ховд аймгийн сумдын нийт 91 багийн Засаг Дарга нар, сумдын Эрүүл Мэндийн төвийн эрхлэгч, сумдын Ерөнхий Боловсролын сургуулийн захирал, аймгийн хууль, хяналтын байгууллагын удирдлагууд, Ховд аймгийн нийт 32 албан байгууллагын дарга, эрхлэгч, удирдлагууд зэрэг 400 гаруй Ховд аймгийн албан байгууллага, сумдын удирдлагын баг бүрэлдэхүүнээрээ оролцлоо.
   Шүүхийн Тамгын газраас аймгийн хэмжээнд шүүхийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх чиглэлээр нийт албан байгууллага, сумдтай бүхий л түвшинд үр бүтээлтэйгээр хамтран ажиллах санал, хүсэлтээ илэрхийлж, өмнөх хүрсэн түвшин, ажлын цар хүрээ, уялдаа холбоогоо дээшлүүлэн ажиллахаар боллоо.
\"\"\"\"\"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .