-1

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛЛДААНЫ ТОЙМ

2019-01-25 08:11:04    |   92

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2019 оны 01  сарын 28-ны өдрөөс 2019 оны 02 сарын 02-ны
өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
            1.Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263  дугаар зүйлийн 263.2, 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Цэвээнравдан, Б.Жавзандамба, П.Амгаланбаатар, Ч.Пүрэвдорж, Б.Энхбаатар, Н.Бадрах, Д.Барсболд нарт  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Жавзандамыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д  зааснаар  2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Ч.Пүрэвдорж, Б.Энхбаатар, Н.Бадрах, Д.Барсболд нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.            2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч М.Хуатханд  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Хуатханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
            3. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Батзаяад холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 4.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялаар тус тус шийтгэсэн.
            4.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Эрдэнэцогтод  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Эрдэнэцогтыг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1-д зааснаар 460 нэгж буюу 460,000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсэн.
            5. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ж.Батмөнх, М.Нэргүй нарт  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч М.Нэргүйг  хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Батмөнхөд 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсэн.
6. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Я.Энхболдод  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Я.Энхболдыг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсэн.
7. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч О.Идэрзолбоод  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Идэрзолбоог   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсэн.
            Тойм гаргасан:
            ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
            БИЧГИЙН ДАРГА                                                  Б.НАРАНТУЯА

. . .