ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛЛДААНЫ ТОЙМ
2019-01-18 08:10:14 | 91Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2019 оны 01 сарын 21-ний өдрөөс 2019 оны 01 сарын 25-ны
өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
1.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Гантулгад холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. 2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.13 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Р.Муграж, Х.Тэмиржан нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Р.Мугражыг 600 цагийн албадан ажил хийлгэх , шүүгдэгч Х.Тэмиржаныг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн. 3. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч А.Батзаяа, А.Чулуунбаатар, Б.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Батзаяа, А.Чулуунбаатар, Б.Мөнхбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 сарын хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсэн.
4.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Наранбаатарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсэн.
5. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Батзаяад холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Батзаяа хохирлоо төлж барагдуулах хугацаа авах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр шийдвэрлэсэн.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА Б.НАРАНТУЯА
. . .