ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2019-02-15 08:34:29 | 95Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 15-ны
өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
1.Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох “Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Д.Эрдэнэцэцэгийн ажлын байрыг санхүү, албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, менежерээр баталсан хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 40 дэх заалт буюу Д.Эрдэнэцэцэгийг Нийтлэг үйлчилгээний албан даргаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А-198 дугаар тушаалын Д.Эрдэнэцэцэгийг үйлчилгээний албаны менежерээр томилсонг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.2.Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн нэхэмжлэлтэй, М.Бямбажавт холбогдох “Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хүнсний нярваар ажиллаж байхдаа илүү зарлагадсан болон дутагдуулсан хүнсний материалын үнэ 8,308,690 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрч нарыг асуулгах хүсэлтийг хангаж, хэргийг түдгэлзүүлсэн.3.Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн нэхэмжлэлтэй, Д.Авирмэдэд холбогдох “Дутагдуулсан мал болхох 1 үхэр, 4 адуу, 6 хонь гаргуулах” тухай шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрч асуулгах хүсэлтийг хангаж, хэргийг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан.
4.Л.Батжаргалын нэхэмжлэлтэй, Х.Эрхэмбект холбогдох “2,750,000 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.Д.Наранчимэгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
6.З.Мягмарсүрэнгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байд ал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
7.Б.Батхуяг нарын нэхэмжлэлтэй, Цаст Алтайн жинчид ХХК-д холбогдох “Цаст Алтайн жинчид ХХК-ийн эрсдэлийн санд байршуулсан хүн тус бүрийн 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар зохигчдын гэрч нарыг асуулгах хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2019 оны 02 сарын 22-ны 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
8.Л.Аззаяагийн нэхэмжлэлтэй, Ховд Их сургуульд холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
9.Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Б.Долгорсүрэнд холбогдох” 45,688,093 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар зохигчдын өмгөөлөгч нар хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2019 оны 03 сарын 30-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
10.Д.Айсэвлэгийн нэхэмжлэлтэй, Б.Батбаярт холбогдох “Цементийн үнэ 2,880,000 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ЗОЛЗАЯА
. . .