ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2019-01-04 08:38:56 | 982018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хүртэлх шүүх хуралдааны тойм
1.Ховд аймгийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч “Цогт барс” ХХК-д холбогдох 10,583,357 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг эвлэрсэн.2.Хаан банкны нэхэмжлэлтэй Т.Цэвээнжаргалд холбогдох 1,993,182,23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.3.Ө.Баясгалангийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Баянбаатарт холбогдох гэм хорын хохирол 2,995,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшилсон.
4.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй “онхотын булаг” ХХК-д холбогдох Ховд аймгийн Мөнххайрхан суманд авто ачигч нийлүүлэх, Дөргөн суманд хог хаягдал зайлуулах, булах универсал авто ачигч нийлүүлэх 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ХОАОНӨГ2018012024, ХОАОНӨГ201801080 дугаартай гэрээг тус тус цуцалж, урьдчилгаа санхүүжилтэд олгосон нийт 118,240,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэрэг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хойшилсон.
5.У.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан.
6.Н.Цогбаярын нэхэмжлэлтэй М.Эрдэнэчулуунд холбогдох 2,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.
7.Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй Б.Долгорсүрэнд холбогдох иргэний хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
Шүүх хуралдааны тойм гаргасан шүүх хуралдааны
нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож
. . .