-1

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД ХОВД АЙМАГТ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ПРАКТИК СУДЛАХ, АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА ЭХЭЛЛЭЭ

2015-06-09 11:50:36    |   96

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаар захирамжаар баталсан \"Шүүн таслах ажиллагааны практик судлах анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчидтэй хийх уулзалт-ярилцлага” Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх дээр зохион байгуулагдаж байна.

\"\"

Монгол улсын дээд шүүхийн шүүгч О.Зандраагаар ахлуулсан ажлын хэсгийнхэн 2015 оны 06 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд Иргэн, Эрүү, Захиргааны хэргийн төрлөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикийг судалж, харилцан туршлага судлахаар хүрэлцэн ирснийг тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Дээд шүүхийн шүүгч О.Зандраа нийт шүүгчидтэй хийсэн уулзалтын үеэр хэллээ.

\"\"

Анхан шатны болон давж заалдах шатны шүүгчдэд зориулсан Эрүү, Иргэний хэргийн практик судлах, уулзалт ярилцлага 2015 оны 06 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн байранд зохион байгуулагдаж байна.

 \"\"

\"\"

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба


. . .