-1

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

2019-03-01 18:28:22    |   83

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2019 оны 02  сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 сарын 01-ний
өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
            1. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Бүрэнбаатарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Бүрэнбаатарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр  зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан.            2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Т.Эрболат, Д.Амангельд, Ц.Отгонцэцэг, Ц.Түмэндэмбэрэл нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Эрболат, Д.Амангельд, Ц.Отгонцэцэг, Ц.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
            3.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч А.Нурланбекд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Нурланбекыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-д зааснаар 2  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
            4.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Гантулга, С.Шинэбаяр нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүх хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр шийдвэрлэсэн.
            Тойм гаргасан:
            ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
            БИЧГИЙН ДАРГА                                                  Б.НАРАНТУЯА

. . .