-1

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

2019-03-01 18:28:58    |   88

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд хийсэн
 шүүх хуралдааны тойм
1.Ц.Лувсангийн нэхэмжлэлтэй, Ч.Болормаад холбогдох “Ч.Болормааг ах Ц.Энхбаярын хүү Тэмүүлэн, охин Баяржаргал нарын эх байх эрхийг хасуулах, авга ах Ц.Лувсан миний бие асран хамгаалагчаар тогтоолгож, тэжээгчээ алдсаны тэтгэмж шилжүүлэн өгөх” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.2.М.Буяндэлгэрийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн өмч хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо нь хэсэглэн, эсхүл гээгдсэн аль нь болохыг тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 
3.С.Гаурагийн нэхэмжлэлтэй, Ховд Их сургуульд холбогдох “Ховд Их сургуулийн захирлын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн Б/124 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, С.Гаура намайг Ховд Их сургуулийн харъяа Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах” тухай шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрч асуулгах, нэхэмжлэгчийн үзлэг хийлгүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
4.БОАЖГазрын нэхэмжлэлтэй, З.Лхамхүүд холбогдох “19,335,520 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар хариуцагчийн шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
5.Д.Оюунцэцэгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал  тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
6.Г.Баттогтохын хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
7.Б.Норовсүрэнгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
8.Бэрс капитал ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Лхагвапүрэвт холбогдох “Үндсэн зээл 406,953 төгрөг, зээлийн хүү 68,368 төгрөг, алданги 170,662 төгрөг, нийт 645,983 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
9.Б.Батхуяг нарын нэхэмжлэлтэй, Цаст-Алтайн жинчид ХХК-д холбогдох” Цаст-Алтайн жинчид ХХК-ийн эрсдэлийн санд байршуулсан хүн тус бүрийн 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.
10.Б.Оюунцэцэгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
11.Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, И.Иркитханд холбогдох “Нийгмийн даатгалын сангаас 2005 оны 09 сарын 25-ны өдрөөс 2014 оны 05 сарыг дуустал хугацаанд үндэслэлгүй авсан тэтгэвэр 8,678,700 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
12.Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Б.Долгорсүрэнд холбогдох “45,688,093 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюуныг оролцуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 03 сарын 15-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
13.Х.Батийгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
14.Д.Оюунчимэгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
15. С.Төлегений хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
16.М.Жанайгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
17.С.Нагашбайгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
18.Ч.Хужнаагийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
                        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                              А.ЗОЛЗАЯА

. . .