-1

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНААС ОНЛАЙН САНАЛ АСУУЛГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-03-01 18:53:17    |   91

        Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 182 дугаар тушаалаар зарласан зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж байгаа байгаатай холбогдуулан, Шүүхийн Мэргэшлийн Хорооны Ажлын Алба, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар хамтран, онлайн санал асуулгыг Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудыг хамруулан 2019.02.28-ны өдрийн 14 цагт зохион байгууллаа.
\"\"
      Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасны дагуу Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтанд нэр дэвшигчийн ёс зүй, зан төлөвийг тодорхойлох санал асуулгын хуудсыг тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан бүрээр зохих журмаар бөглүүлэн, олон нийтээс мэдээлэл авах ажлын ажлын нэг хэсэг болгон, анх удаа нээлттэй зохион байгуулснаараа онцлогтой ажил боллоо.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .