-1

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

2019-02-22 17:58:53    |   94

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2019 оны 02  сарын 18-ны өдрөөс 2019 оны 02 сарын 22-ны
өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
            1. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Х.Тэмиржанд  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Тэмиржаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.            2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Н.Оюунгэрэлд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Оюунгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
            3.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Х.Авраймд  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Авраймыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1-д зааснаар  1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсэн.
            4. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч О.Бүркитбай, О.Сулубай нарт  холбогдох эрүүгийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаасан.
            5. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ц.Отгондаваад  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Отгондавааг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэсэн.
            6.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Чинбатад  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Чинбатыг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д зааснаар  6 сарын хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсэн.
            7.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Г.Ганзоригт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Ганзоригыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  6 сарын хугацаагаар тэнсэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах  ялаар тус тус шийтгэсэн.
            Тойм гаргасан:
            ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
            БИЧГИЙН ДАРГА                                                  Б.НАРАНТУЯА

. . .