“МӨНГӨН МӨСНИЙ БАЯР” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.
2019-03-18 11:18:01 | 155 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Шүүгчдийн салбар хороо хамтран, тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрүүл мэндийн дархлааг дэмжих, спортын идэвх санаачилгыг өрнүүлэх, багаар ажиллах, хамтач сэтгэл зүй, бүтээлч ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Мөнгөн мөсний баяр” арга хэмжээг 2019.03.07-ны өдөр байгалийн үзэсгэлэнт Хар-Ус нуурын хөвөө, Жаргалант хайрхан уулын өвөр бэлд зохион байгууллаа.
Тус шүүхийн шүүгч, ажилтнуудын дунд хөлбөмбөгийн багийн тэмцээн, авхаалж, самбаа сорьсон хөгжөөнт тэмцээн, мөсөн дээрх бүжиг, дууны попури зэрэг сонирхолтой уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулж, хаврын нэгэн өдрийг хөгжилтэй, дурсамжтай, сэтгэл дүүрэн өнгөрөөж, ажиллах эрч хүчээ сэлбэж, урам зориг, инээд жавхаа нэмж, “Мартын-8”-ны баярын өдөртэй хамтатган тэмдэглэж, хээрийн цай ууж, амттай хоол ундаар зоог баръж, өвөрмөц байдлаар хөгжилдөн, өнгөрүүллээ.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .