АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ОРОЛЦЛОО.
2019-03-18 12:10:43 | 155 Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Ховд аймгийн Үндэсний Аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагуудын дунд Спортын олон төрөлт тэмцээн 2019.03.11-нээс 2019.03.14-ны өдрүүдэд Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Спортын зааланд боллоо. Гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, теннис, буудлага, сурын харваа тус бүр эрэгтэй, эмэгтэй багийн болон ганцаарчилсан төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.
Спортын олон төрөлт тэмцээнийг Монгол цэргийн баярын өдөр болон Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн нэрэмжит болгон, зохион байгуулж, Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг тусгайлан сурталчилах ажлыг хамтатган хийж, сурын харвааны тэмцээнийг шүүхийн Тамгын газраас хамтран, зохион байгуулалтаар хангаж, оролцлоо.
Ховд аймгийн шүүхийн баг тамирчид эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд Хүрэл медаль, эмэгтэй теннисийн төрөлд Алтан медаль тус тус хүртэж, багийн дүнгээр Тусгай байр эзэлж, амжилттай оролцлоо.


ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .