-1

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ” ГАРДУУЛЛАА.

2019-03-18 11:36:02    |   97


Ховд аймгийн шүүхийн тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан, шүүхийн байгууллагын ахмад ажилтан Чимхүүгийн Баатарыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 069 дугаартай “Хүндэт тэмдэг”-ээр 2019.01.28-ны өдөр шагнасныг Ховд аймгийн шүүхийн байранд 2019.03.06-ны өдөр шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн гардуулан өгч, баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Чимхүү овогтой Баатар нь 2001-2002 онуудад Ховд аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн даргаар ажиллаж, шүүхийн байрны асуудлыг шийдвэрлүүлэх, шүүхийн төсөв, санхүүгийн байдлыг дээшлүүлэх, шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулан, ажиллаж байсан шүүхийн захиргааны байгууллагын ахмад ажилтан юм.    
\"\"\"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .