“ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН АХМАД АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ”-ИЙГ ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР ГАРДУУЛЛАА.
2019-03-18 11:28:29 | 161Монголын Шүүхийн Ахмадын Холбооноос тус шүүхийн Тамгын газарт “Шүүхийн байгууллагын ахмад ажилтны үнэмлэх”-ийг нэр бүхий шүүхийн ахмад ажилтнуудад ирүүлснийг гардуулан өгөх ёслолын арга хэмжээг шүүхийн Тамгын газраас 2019.03.06-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулж, Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, ажилтнууд оролцлоо.
“Шүүхийн байгууллагын ахмад ажилтны үнэмлэх”-ийг Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн ахмад шүүгч Т.Өнөр, Д.Алимаа, Ардын хэсгийн шүүхийн ахмад шүүгч, шүүхийн нарийн бичгийн дарга С.Долгорсүрэн, Ховд аймгийн шүүхийн тамгын хэлтсийн дарга, шүүхийн ахмад ажилтан Ч.Баатар, Ховд аймаг дахь Булган сум дундын шүүхийн тамгын газар, албаны дарга, шүүхийн архивч, няраваар ажиллаж байсан Н.Мөнхбат, шүүхийн үйлчлэгч, ахмад ажилтан З.Дүрзээ, шүүхийн ахмад ажилтан, арбитрч Х.Цогтоо, шүүхийн ахмад жолооч Г.Хүрлээ нарт тус тус гардуулан өгч, шүүхийн байгууллагын хөгжлийн төлөө цаашид хөдөлмөр, зүтгэлээ зориулан, үр бүтээлтэй хамтран ажиллаж, урт удаан наслахыг шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн хүсэн ерөөлөө.
Олон Улсын Эмэгтэйчүүдийн баяр “Мартын 8”-ны өдрийн тохиолдуулан, шүүхийн байгууллагын эмэгтэй ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .