-1

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

2019-03-29 10:51:23    |   98

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 29-ний
өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
1.Ж.Лхамжавын нэхэмжлэлтэй, А.Давлетханд холбогдох “Алаг гүү, хар саарал хязаалан, бор шүдлэн зэрэг нийт 3 тооны адуу гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.2.Л.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
3.Ц.Сонгуулийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох “Ажилгүй байсан хугацааны цалин 8,384,092 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
4.Б.Бямбадоржийн нэхэмжлэлтэй, Ж.Энхтуяад холбогдох “10,440,000 төгрөг гаргуулах ” тухай шүүх хуралдаанаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
5.М.Ганхуягийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар шинээр нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг хангаж, шүүх хуралдааны 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 15 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
6.Б.Должинжавын нэхэмжлэлтэй, А.Ганзоригт холбогдох “Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө болох нөхөр бид хоёр 2012 оны 05 сарын 23-ны өдөр Толхын ойл 2 дугаар 12 айлын 5 тоотод 2 өрөө байр, хөргөгч, буйдан, 6 ханатай гэр зэргээс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах, 2012 оны 05 сарын 23-ны өдөр Толхын ойл 2 дугаар 12 айлын 5 тоотод 2 өрөө байрыг 34,650,000 төгрөгийн зээл авсан бөгөөд одоо байрны зээлийн үлдэгдэл 25,691,000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 18,843,500 төгрөг, нийт 44,535,400 төгрөгийн зээлийг хариуцагчаар хуваан төлүүлэх” тухай шүүх хуралдаанаар харъялалын дагуу өөр шүүх рүү шилжүүлсэн.
7.Б.Энхтуяагийн хүсэлттэй “М.Маналжавтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, эцэг мөн болохыг тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
8.Ц.Мөнхцэцэгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
9.Ж.Самдангийн нэхэмжлэлтэй, Ц.Пүрэвсүрэнд холбогдох “Гэрлэлт цуцлуулах” тухай шүүх хуралдаанаар 3 сарын эвлэрэх хугаца өгч, хэргийг түдгэлзүүлсэн.
10.О.Кибатын нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
11.Ц.Нямжаргалын нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
12.Ч.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
13.Д.Нямцоожийн нэхэмжлэлтэй, Д.Баатархүүд холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эл хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
                        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                              А.ЗОЛЗАЯА

. . .