ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2019-03-22 11:06:37 | 97Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2019 оны 03 сарын 18-ны өдрөөс 2019 оны 03 сарын 22-ны
өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
1. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Э.Гантулга холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсэн.
2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Л.Мөнхбатад холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн.
3.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Н.Санжбаярт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Санжбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2800 нэгж буюу 2800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
4.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Отгонбаярт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсэн.
5.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ц.Даваагончигт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Даваагончигыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА Б.НАРАНТУЯА