ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2019-04-10 18:16:31 | 94Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл, шүүгчийн туслах М.Мянганбаяр нар Ховд аймаг дахь Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчдад зориулсан тусгайлсан сургалт зохион байгууллаа.
Төрийн албаны тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулиар шүүгч С.Оюунгэрэл, Захиргааны ерөнхий хуулиар шүүгчийн туслах ажилтан М.Мянганбаяр нар сургалт явуулж, сургалтад оролцогчид харилцан ярилцлаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .