ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2019-04-10 18:12:36 | 82Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Цэцэгмаа эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчид, шүүгчийн туслах, ажилтан нарт болон Ховд аймаг дахь Прокурорын газар, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагч нарт сургалт зохион байгууллаа.
Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд анхаарах зарим асуудал, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл, гомдол, мэдээлэл хүлээн авах журам, гомдол хүлээн аваад хийх ажиллагаа, зөрчил шалгах ажиллагаа, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, шийтгэл оногдуулсан шийтгэврийг хэрхэн биелүүлэх талаар тодорхой ойлголтыг өгч, сургалтад оролцогчид харилцан ярилцаж, зөрчлийн хэргийг шалгах, шийдвэрлэх явцад тулгамдаж буй хууль хэрэглэх, хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцож, тодорхой нэг ойлголтод хүрч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад зориулж сургалт зохион байгуулсанд талархсанаа илэрхийлж, сургалт амжилттай, үр дүнтэй өндөрлөлөө.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .