ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2019-04-19 13:51:07 | 101 Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудын ээлжит хамтарсан зөвлөгөөнийг 2019.04.19-ний өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
Хамтарсан зөвөлгөөнөөр 2019 оны 1 дүгээр улиралын болон 4 дүгээр сарын эхний 2 долоо хоногийн шүүхийн шүүн таслах үйл ажиллагааны ажлын тайлан, мэдээлэл, хэргийн хөдөлгөөний судалгаа, ажлын зохион байгуулалтын талаар шүүхийн Тамгын газраас мэдээлэл хийж, анхаарч ажиллах ажлын талаар харилцан ярилцаж, хэргийн хөдөлгөөний менежментийн үр дүнг дээшлүүлэх чиглэлээр зарим ажлуудыг зохион байгуулж, ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр ярилцлаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .