ХОВД АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2019-03-22 08:48:00 | 80ХОВД АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТОЙМ
2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл
2019.03.22 Жаргалант сум1. Х.Мөнхтуулын Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Сонгон шалгаруулалт зохион байгуулалт зохион байгуулсан ажлын хэсэгт холбогдуулан гаргасан “2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох, сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр дүн мэдээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, Х.Мөнхтуулыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд нөхөн томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
- Даргалагч шүүгч Г.Янжиндулам
Тойм гаргасан:
- ШҮҮХ ХУРАЛДААНЫ
- НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЭНХТУЯА
. . .