-1

ХОВД АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

2019-01-08 08:49:44    |   93

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 
шүүхийн шүүх хуралдааны тойм
 
2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр
 01. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2018/00686 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, Оорцог овогт Гал-Одын Үүлэнсолонго /ПЙ94043001/-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, Бүрвэн овогт Цогоогийн Тунгалагт /ПЙ84031061/ холбогдох иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж” шийдвэрлэв.
02. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШШ2018/00688 дугаар шийдвэртэй, Д.Лхагвын нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэнхянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж” шийдвэрлэв.
03. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 153/ШШ2018/00729 дугаар шийдвэртэй, Капитал банкны нэхэмжлэлтэй, Д.Басбишид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Шүүх хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулж” шийдвэрлэв.
       Тойм бичсэн: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                      Ц.Энхтуяа

. . .