ХОВД АЙМГИЙН ДУУТ СУМАНД ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА .
2019-05-07 09:31:23 | 85ХОВД АЙМГИЙН ДУУТ СУМАНД ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН
ЭЭЛЖИТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2019 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан явуулж байна.
Ховд аймгийн Дуут сумаас сонгогдсон 6 иргэдийн төлөөлөгчид тусгайлсан сургалтыг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам зохион байгуулж, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам” болон Иргэдийн төлөөлөгчдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцоо, эрх үүрэг, шүүхийн бүтэц, үйл ажиллагааны талаар сургалт мэдээлэл өгч, гарын авлагаар хангаж ажиллалаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .