ЖАРГАЛАНТ СУМЫН 12 ЖИЛИЙН ПРОГРЕСС СУРГУУЛИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2019-05-14 11:06:00 | 99ЖАРГАЛАНТ СУМЫН 12 ЖИЛИЙН ПРОГРЕСС СУРГУУЛИЙН
СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны “Иргэд, олон нийтэд чиглэсэн ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн Прогресс сургуулийн ахлах ангийн сурагчдын төлөөллийг оролцуулан тус сургуулийн сургалтын танхимд сургалт зохион байгууллаа.
Сургалтыг шүүгчийн туслах М.Мянганбаяр, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам нар “Хууль, эрх үүрэг, хариуцлагын тухай ойлголт, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх” сэдвээр удирдан явуулсан бөгөөд 2018 он болон 2019 оны эхний хагас жилийн байдлаар ял шийтгүүлсэн болон хохирогч болсон хүүхдийн харьцуулсан судалгааг танилцуулж, гэр бүлийн хүчирхийлэл гэж юу болох, хүчирхийллээс өөрсдийгөө болон найз нөхөд гэр бүлээ хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн талаар мэдээлэл өгч, сурагчидтай харилцан ярилцаж, сурагчид сонирхсон асуултандаа хариулт авч талархсан сэтгэгдлээ илэрхийллээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .