-1

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР СУУДЛЫН АВТОМАШИНТАЙ БОЛЛОО.

2019-05-22 18:08:43    |   150


    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас орон нутагтаа хүсэлт тавьж, Ховд аймгийн 2019 оны орон нутгийн хөрөнгө оруулалтын төсөвт тусгуулсны дагуу шүүхэд суудлын автомашиныг нийлүүлэх тендер сонгон шалгаруулалт зарлаж, тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсны үндсэн дээр орон нутгийн хөрөнгө оруулалтаар шүүхийн Тамгын газарт TOYOTA ALLION маркын суудлын автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааг 2019.05.15-ны өдөр зохион байгууллаа.      Шүүхийн тамгын газар суудлын автомашинтай болсноор шүүхийн шүүн таслах үйл ажиллагааг тасралтгүй явуулахад найдвартай, аюулгүй ажиллагаагаар хангагдаж, шүүгч, шүүхийн ажилтнууд өөр аймаг, орон нутагт нүүдэллэн, томилолтоор ажиллах нөхцөл бүрдлээ.
   Шүүхийн Тамгын газарт суудлын автомашин хүлээлгэн өгөх хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди  болон тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцож, шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн орон нутгаас шүүхийн Тамгын газарт шүүхийн үйл ажиллагааг явуулахад бодитой дэмжлэг үзүүлсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ.
\"\"\"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .