ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2019-05-17 11:06:37 | 91Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2019 оны 05 сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 сарын 17-ны
өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
1..Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Булгантамирт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Булгантамирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. 3.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч О.Тунгалагт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Тунгалагыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, шийтгэх тогтоол биелэгдэх хугацааг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА Б.НАРАНТУЯА
. . .