ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТ БОЛЛОО.
2019-05-24 12:21:50 | 103ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ХУУЛИЙН
ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТ БОЛЛОО.
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Цэцэгмаа Ховд аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн мөрдөгч нарт зориулан, 2019.05.24-ний өдөр Цагдаагийн байгууллагын сургалтын танхимд сургалт зохион байгууллаа.Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд анхаарах зарим асуудал, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл, гомдол, мэдээлэл хүлээн авах журам, гомдол хүлээн аваад хийх ажиллагаа, зөрчил шалгах ажиллагаа, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, шийтгэл оногдуулсан шийтгэврийг хэрхэн биелүүлэх талаар тодорхой ойлголтыг өгч, сургалтад оролцогчид харилцан ярилцаж, зөрчлийн хэргийг шалгах, шийдвэрлэх явцад тулгамдаж буй хууль хэрэглэх, хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцож, хууль хэрэглээтэй холбогдуулан, харилцан ярилцлаа.
Шүүхийн байгууллагаас сургалт зохион байгуулж, хуулийн хэрэглээний талаар тодорхой мэдлэг, мэдээлэл өгсөн явдалд цагдаагийн байгууллагаас талархал илэрхийлж байлаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА . . .