-1

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА А.АМГАЛАНБОЛД ХОВД АЙМГИЙН ШҮҮХЭД УУЛЗАЛТ ХИЙВ.

2019-05-24 20:06:22    |   89

   Орон нутгийн Шүүх – Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд 2019.05.24-ны өдөр Ховд аймгийн шүүхэд Шүүхийн шинжилгээний Газрын дэд дарга, цагдаагийн ахмад А.Амгаланболд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нартай ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтанд Ховд аймгийн Шүүх Шинжилгээний албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Цэрэндорж, шүүхийн зарим шүүгч, ажилтнууд оролцож, шүүх, шүүх шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааны хөгжил, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх шинжилгээний байгууллагын ахуй нөхцөл, ажиллах орчныг дээшлүүлэх чиглэлээр харилцан санал солилцож, нөхөрсөг ажил хэрэгч уулзалтыг хамтран зохион байгууллаа.
\"\"Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

. . .