ШҮҮХИЙН АХМАДУУДААСАА СУРАЛЦАЖ БАЙНА.
2019-05-24 20:16:10 | 88Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Шүүхийн Ахмадын Холбооны Ховд аймаг дахь салбар Хороотой “Хамтран ажиллах 2019 оны ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд үе шаттай ажлуудыг 2019 оны туршид зохион байгуулан явуулж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд “Шүүхийн ахмад үеэсээ суралцъя” сэдэвт 3 дахь удаагийн уулзалт-ярилцлагыг шүүхийн Тамгын газраас 2019.05.24-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
Энэ удаагийн ээлжит “Шүүхийн ахмадуудтай уулзах уулзалт-ярилцлага”-д Ховд аймгийн шүүхийн шүүгчээр олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан шүүхийн ахмад шүүгч, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч Дэлэгдоржийн Алимаа, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар, албаны дарга, шүүхийн архивч, нарийн бичгийн дарга, няраваар олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан, шүүхийн ахмад ажилтан Нацагийн Мөнхбат нар оролцож, шүүхийн залуу, дунд үеийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад шүүхийн түүхийн бүтээж байсан үеийн ажлын арвин туршлага, ардын хэсгийн шүүхэд ажиллаж байсан дурсамж, шүүн таслах ажлын онцлог, нүүдэллэн ажилладаг байсан ажлын нөхцөл, шүүхийн хөгжлийн талаар сонирхолтой, сургамжтай цаглашгүй түүхийн дурсамжаа хуваалцаж, ажил, амьдралдаа хэрэгжүүлж, амжилттай, бүтээмжтэй шүүхийн шүүгч, ажилтан байхын нууц, санал, сургаалиа харамгүй хайрлаж, үлдээсэн эгэл дурсамж дүүрэн ахмадуудаасаа суралцсан нэгэн үдшийг өнгөрүүлсэн юм.
Шүүхийн ахмадууддаа шүүхийн Тамгын газраас үнэтэй сургааль, туршлагаа хуваалцсан явдалд талархал илэрхийлж, “Эрдэнийн аргамжаат үйлстэн” Дурсамж хадгалуулж, Дурсгалын зүйлсийг өргөн барилаа.
Шүүхийн ахмадуудаасаа суралцах уулзалт-ярилцлага амжилттай үргэлжилж байна.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
. . .