-1

“ШҮҮХ ХУРАЛДААНЫ БЭЛТГЭЛ ХАНГАХ, ШҮҮГЧ ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ”-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015-07-06 15:51:15    |   97

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн 6 дугаар тойргийн Тахарын албаны дарга болон Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Булган сум дахь хэсгийн ахлагч нартай 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр уулзаж, \"Шүүхийн тухай хууль”-д орсон нэмэлт өөрчлөлт, шүүхийн нэр томьёоны өөрчлөлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийн талаар мэдээлэл хийж, цаашид хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор батлагдсан \"Шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ыг ханган ажиллах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр санал солилцож, тус журмыг мөрдлөг болгон ажиллах талаар саналуудаа нэгтгэн ажиллахаар боллоо.

\"\"

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба


. . .