-1

ХҮҮХДИЙН ОНЛАЙН ӨРӨӨ БЭЛТГЭГДЭЖ БАЙНА.

2019-06-28 19:32:46    |   92


 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, шүүхийн шатанд насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хууль ёсны эрхийг нь хангах, нийгмийн онцгой эмзэг зорилтот бүлгийнх нь хувьд нийгмийн тухгүй орчноос хамгаалах, орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдийн тусгайлсан онлайн өрөө”-г бий болгохоор зорилт тавин ажиллаж байна.
Шүүхийн шатанд насанд хүрээгүй хүүхэд хэргийн гэрч, хохирогч, холбогдогч, зохигчоор ирсэн үед эрх ашгийг нь хамгаалах, өмгөөлөлийн туслалцаа авах боломж, нөхцлийг бүрдүүлэх, шүүх хуралдаанд оролцсон тухай бүр энэхүү өрөөнөөс шүүх хуралдааны танхимд биеэр очихгүйгээр онлайн хэлбэрээр шүүх хуралдааны танхимтай дэлгэцээр холбогдож, тайлбар, мэдүүлэг өгөх, сэтгэл зүйн хувьд таатай орчинд байх зэрэг нөхцлөөр хангах талаар тусгай төсөл боловсруулж, Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хэлтэс, аймгийн ЗДТГ-ийн хууль зүйн хэлтэс, аймгийн хүүхдийн Эрхийн Хороотой 2019 оны хамтарсан ажлын төлөвлөгөөнд тусган, хамтран ажиллаж байна.
Эхний ээлжинд Хүүхдийн өрөөний дэлгэц, буйдан, ширээ, сандал зэргийн санхүүжилтийг шийдвэрлүүлээд байна.
\"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .